Өнөөдөр Лхагва гарагт танилцуулагдах Холбооны нөөцийн сангийн хурлын тэмдэглэл нь 2018 онд бодлогын хүүг хэдэн удаа нэмэгдүүлэх талаар мэдээлэл агуулах магадлалтай тул Америкийн хувьцааны зах зээл өсөж, ялангуяа Dow индекс шинэ дээд амжилт үзүүлнэ хэмээн зарим арилжаачид таамаглаж байна.
Индексүүдийн ханш
Dow Jones-ийн Үйлдвэрлэлийн дундаж индекс YMH8, +0.21% буюу Мягмар гарагт 105 нэгжээр өссөн. S&P 500 SPX, +0.83%, Nasdaq Composite COMP, +1.50% индексүүд эрчим хүчний болон технологийн салбарын хувьцааны өсөлтөөс Мягмар гарагт шинэ орой үүсгэсэн байна.
Зах зээлд нөлөөлөхүйц үйл явдлууд
Иранд улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал үүсч засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөний улмаас 22 хүний амь эрсэдсэн хэрэг болж байгаа ч хувьцааны зах зээл дундаж хөдөлгөөнтэй байна. Харин Лхагва гарагт хэдэн арван мянган хүн гудманд жагсаал хийж удирдагч Аятолла Али Хаменейг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Инфляцийн өсөлт болон авилга нэмэгдэж буй эсэргүүцсэн хөдөлгөөн сүүл рүүгээ Ираны засаг захиргаа, Хаменейг буруушаасан чиглэлтэй болж ирж байна. Энэхүү хөдөлгөөн нь 2009 оноос хойш Иранд болж буй хамгийн өргөн хүрээтэй үйл явдал болж байгаа нь цаашид бүс нутгийн газрын тосны салбарыг унагаах хэмжээнд хүрвэл зах зээлд шууд нөлөөлөх нь дамжиггүй.
Эдийн засгийн календар
Лхагва гарагийн онцлох мэдээ нь Нээлттэй зах зээлийн Хорооны уулзалтын талаар (FOMC meeting minutes) танилцуулах юм. Төв банк 2018 онд бодлогын хүүг хэдэн удаа нэмэгдүүлэх тухай мэдээлэл гарна хэмээн арилжаачид хүлээж байгаа ба CME Group-ийн судлагаанаас үзвэл ирэх 3 сард бодлогын хүүг нэмэх магадлал бий. Хурлын мэдээллийн өмнө 12 сарын Үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн менежментийн Институти (ISM Manufacturing), Барилгын зардал (Construction Spending) болон Сар тутмын Автомашины борлуулалтын мэдээнүүд (Monthly Vehicle Sales) гарахаар байна.
Шинжээчийн үг
Зах зээлийн ахлах шинжээч James Hughes “Өнөөдрийн мэдээ нь тийм ч их өөрчлөлт харуулахгүй байх. Миний хувьд нийт зах зээл Баасан гарагийн АНУ-ийн ажлын байрны мэдээг хүлээж байгаа, түүнээс өмнө гарах ямар нэгэн мэдээлэл түр зуурын шуугиан л болно… “ гэж тэмдэглэжээ. Тэрээр “FOMC-ийн мэдээллээс хүлээх ганц зүйл бол 2018 онд бодлогын хүүг нэмэгдүүлэхтэй холбоотой хэсэг нь. 2018 онд бодлогын хүүг дээд тал нь 4 удаа нэмэх байх гэсэн таамаг ч бий, хамгийн эхнийх нь 3 сард байж болох юм.“ гэжээ.
Ханшийн мэдээ
Ам.долларын уналт түр зогсон ба West Texas газрын тос $60.49 буюу 0,2% өссөн бол унци алт 0.1% унаж $1,315.50 байна. Биткойн мягмар гарагт Founders Fund сан Азийн хөрөнгийн бирж дээр дижитал валютын хувьцаанд нэлээд хөрөнгө оруулж буйгаа зарласны дараа 2,7% хувиар өссөн бол одоогоор 0.9% унаж $14,725 ханштай байна. Энэхүү санг удирддаг Peter Thiel нь аз турших дуртай капиталист гэдгээрээ алдартай нэгэн юм.
Translate to Inglese Show original